АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг онгоц дээр коронавирус илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-03-27 12:44:38

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээгч “Theodore Roosevelt” хөлөг онгоц дээр алба хааж буй 25 цэргээс коронавирус илэрсэн гэж “CNN” телевиз цэргийн эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжлав.


Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, нисэх онгоц тээгч дээр халдварын тохиолдол дахин “хэдэн арваар” нэмэгдэж магадгүй байна. Уг хөлөг онгоц дээр коронавирусний халдварын гурван тохиолдол илэрсэн гэж АНУ-ын ТЦХ-ий командлагчийн үүрэг гүйцэтгэгч Томас Модли мягмар гарагт мэдээлсэн бөгөөд харин тэдний тоо нэмэгдсэнийг пүрэв гарагт мэдэгджээ. Хөлөг онгоцны тавцан дээр буй алба хаагчдыг ойрын хугацаанд коронавирусний шинжилгээнд хамруулна гэж Модли хэлсэн байна. “The Hill” сонинд мэдээлснээр, “Theodore Roosevelt” дээр нийт 5000 цэрэг алба хааж байгаа аж.


Хамгийн сүүлийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдварын 83 800 гаруй тохиолдол бүртгэгдэж, 1200 гаруй хүн нас баржээ.

Холбоотой мэдээ