Хачиг болон мэрэгч амьтны судалгааг хамтран хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 13:09:33

Эрүүл мэнд, спортын яамны харьяа Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь БНХАУ-ын Бээжин хот дахь Хорио цээр, хяналтын академитай хамтран ажиллах гэрээтэй юм. Энэхүү гэрээг баталгаажуулан сунгаж гарын үсэг сурах үйл ажиллагааг БНХАУ-ын Манжуур хотод зохион байгуулсан байна.

Уг үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн ЗӨС Төвийн дарга Д.Алтанчимэг оролцоод өчигдөр нутагтаа ирлээ. Гэрээний хүрээнд хачиг болон мэрэгч амьтны нягтшил, тоо толгой, тархалтын онцлогийг хоёр улсын хилийн дагуу нутгуудад судлах, авто зам, тээврийн замаар зоонозын халдвар дамжин тархах нөхцлийг тогтоох, хоёр улсын нутаг дэвсгэрт илрүүлсэн үүсгэгчийн генетик, эмгэг төрүүлэх чадварыг судлах, тарваган тахлын омгийн хоруу үүсгэх чадварыг тогтоох зэрэг хамтарсан судалгаануудыг хийхээр тохиролцжээ. Ийнхүү Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Шивээ хүрэн боомт” орчмын нутаг дэвсгэрт хамтарсан судалгаа шинжилгээний ажлыг хийхээр болсон байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ