Ахуй үйлчилгээний төв цэг "Урт цагаан" өнөөдөр

ФОТО МЭДЭЭ
gerelzurag1@montsame.mn
2020-03-26 11:27:34
https://www.facebook.com/chadraabal

Ахуй үйлчилгээний төв цэг "Урт цагаан" өнөөдөр


Ахуй үйлчилгээний төв цэг шахам болсон "Урт цагаан"-ыг 1962 онд хятадууд барьжээ. Тухайн цаг үед хоршоологчдын ажлын байр болж, бие тамир спортын заал, ресторантай ахуй үйлчилгээний төв байсан ч зах зээлийн шуурганд эзэнгүйдэн өдий хүржээ. Хоршоологчдын түүх болсон "Урт цагаан"-нь хоршоологчдын төв зөвлөл 1991 онд татан буугдсанаар төр өөрийн өмчид бүртгэн авч одоо нийслэлийн өмчийн харилцааны газрын мэдэлд байдаг байна.
1992 онд өмч хувьчлалын комиссын тогтоолоор хувьчлах шийдвэр гарч, тухайн үед 7165.1 мянган төгрөгөөр үнэлэгдэж байсан хөрөнгийг 7161 ширхэг ягаан тасалбараар тухайн үеийн ажиллагсдад нь хувьчилжээ.
Өнөөдөр урт цагаанд 200 гаруй түрээслэгч, худалдаа ахуй үйлчилгээ эрхлэгчид нь давхар давхар түрээс төлж иргэдэд үйлчилж, үйл ажиллгаа явуулж байна.
Гэрэл зургийг Б.Чадраабал