МАХН, ИЗНН, МУНН-аас мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-24 17:03:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН, ИЗНН, МУНН-ын хамтарсан эвслээс 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өнөөдөр хүргүүлэв.


Хамтарсан эвслээс боловсруулсан хөтөлбөрт дундаж цалинг таван сая төгрөгт хүргэхийн сацуу өрх бүрт орон сууц олгохоор тусгажээ. Энэ чиглэлээр судалгааны баг гарган эрдэмтэн судлаачдын судалгаанд үндэслэж мөрийн хөтөлбөрийн төслийг боловсруулсан хэмээн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга онцлов. Хөтөлбөр нь өргүй иргэн, орон сууцтай өрх, шударга төр Монголын гурван баялаг гэсэн зорилтыг тусгасан байна.

Холбоотой мэдээ