Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос талархал илэрхийллээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-03-24 17:07:00

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор тэргүүн эгнээнд нүүр тулан ажиллаж буй байгууллагуудад аймгийн Онцгой комиссоос талархал илэрхийллээ.

Тодруулбал энд Хилийн болон аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага, Зооноз өвчин судлалын төв, Хилийн цэрэг, аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Цагдаа, Тагнуул, Онцгой байдал, Гааль, Сүхбаатар, Алтанбулаг сумын ЗДТГ, Мал эмнэлгийн газар, “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ, “Урсгал ус” болон цаг наргүй зүтгэж байгаа төрийн албан хаагчид багтаж байгаа аж. Эдгээр хүмүүс Сэлэнгэ аймаг дахь ажиглалтын болон тусгаарлах байруудад 14 хоног ажиллаж, тусгаарлан ажиглалтад байгаа иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалдаг юм.

Түүнчлэн ажлын туршлага, мэдлэг чадвараа гарган зүтгэж яваа, өргөсөн тангарагтаа үнэнч эл хүмүүсээрээ бахархаж байгаагаа илэрхийллээ. Мөн бидний ажлыг дэмжиж бүх талын хандив тусламжийг үзүүлж, сэтгэл гарган хамтран ажиллаж байгаа төр төсөв, олон улсын болоод төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, иргэддээ халуун талархал илэрхийлье. Та бидний хамтын хичээл зүтгэл, эв найрамдалтай байдал, хувь хүний болоод гэр бүлийн сахилга хариуцлага энэхүү хүнд цаг үеийг ялан дийлж, даван гарах хамгийн гол хүчин зүйл байх болно хэмээн ард иргэддээ анхаарууллаа.    

 

Холбоотой мэдээ