Иранд коронавирусний халдварын улмаас 1556 хүн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-03-22 11:27:26

ТЕХРАН. /IRNA/. Иранд шинэ коронавирусээр халдварласан хүний тоо сүүлийн 24 цагийн дотор 996-гаар нэмэгдэж, 20610 болсон гэж тус улсын Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах газрын дарга Киануш Жаханпур бямба гаргийн орой мэдээлжээ.


К.Жаханпурын мэдээлснээр, тухайн хугацаанд 123 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 1556-д хүрчээ. Үүнээс гадна нийт 7635 хүн бүрэн эдгэрчээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудаас хамгийн олон буюу 232 нь Техранд, 101 нь Исфаханд, 57 нь Гиланд, 52 нь Йездэд тус тус бүртгэгдсэн байна.


Иранд сургуулиудын сургалтыг зогсоох, соёлын болон шашны цуглаануудыг цуцлах зэрэг халдварын тархалтыг хязгаарлахын тулд олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Мөн олон нийтийн газруудыг тогтмол ариутгаж, халдваргүйжүүлж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ