Дөрөвдүгээр сарын 29-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-04-29 08:57:52

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт 350 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүд Нийслэлийн иргэний танхимд цуглаж Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож буй хөнгөлөлттэй зээлийн талаар санал хүсэлтээ илэрхийлнэ.

10.00 цагт СХД-ийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний ард байрлах "Грийн сити гарден" ХХК-ийн хүлэмж, зоорийн цогцолбор дээр "Хүлэмжийн аж ахуйд ургамлын хорио цээрийн дэглэм мөрдөх нь" сэдэвт өдөрлөг болно.

10.00 цагт Үндсэн хуулийн цэцийн байранд иргэд Цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татсан нь Үндсэн хууль зөрсөн гэсэн үндэслэлээр шаардлага хүргүүлнэ.

10.00 цагт Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тодорхойлох судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх зорилгоор “Эрдэнэс Метан” ХХК, “Элгэн” ХХК болон БНСУ-ын төрийн өмчийн "Korea Gas Corporation" компанийн хооронд "Хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурах ёслол "Моннис" цамхагийн 14 давхарт болно.

11.00 цагт “Үндэсний бичиг үсгийн баяр” арга хэмжээний нээлт Монгол Улсын Үндэсний номын сангийн Их уншлагын танхимд болно.

11.00 цагт Mонгол Ньюс" Мэдээллийн төвд “Ботаникийн цэцэрлэгээ аваръя” түр хорооноос мэдээлэл хийнэ.

11.00 цагт ШӨХТГ-т хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Сонгуулийн хууль зөрчиж байгаа талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Мод тарих өдрийг угтан МҮЭ-ийн Соёлын төв ордонд "Тарьц, суулгац – 2016” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийнэ.

11.30 цагт "Монгол Шуудан" хувьцаат компанид үүсээд байгаа асуудлын хүрээнд "Ард" санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг Зууны мэдээ сонины дэргэд байрлах Өнгөт хэвлэлийн хоёр давхарт мэдээлэл хийнэ.

11.40 цагт АН УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд гардуулна.

12.00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд Үндэсний бичиг соёлын өдрийг тохиолдуулан харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан бүтээгдсэн "Daisy" болон брайль номын нээлт болно.

12.00 цагт Монгол Улсын барилгын салбарын өнөөгийн хөгжлийг тодорхойлдог "Барилга Экспо-2016" Олон Улсын үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа Мишээл Экспо төвд болно.

12.00 цагт  "Шударга сонгуулийн төлөө" эсэргүүцлийн цуглаан Чингисийн талбайд болно.

12.00 цагт Л.Оюун-Эрдэнийн "Алсын хараа" номын 10 дахь хэвлэлийн баяр Аз хур номын их дэлгүүрт болно.

13.00 цагт Монгол Улсын эрүүл мэндийн салбарын шилдэг байгууллагууд оролцох "Эрүүл Монгол хүн" ЭКСПО-гийн нээлтийн арга хэмжээ "Хүннү Молл" Худалдааны төвд болно.

13.00 цагт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13-р хороо, 17-ийн буудлын замын зүүн талд ”Харих зам төв”-д Монголын цахилгаан холбоо ХК-ны Үндэсний лавлах 1900-1109 төвийн хамт олон “Харих зам төв”-д туслах сайн үйлсийн аяныг өрнүүлэн, дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулна.

14.00 цагт ХХААЯ-нд Хаан банкны Малчны зээлийн хүүг 10 хувь болгох Санамж бичигт гарын үсэг зурна.

14.00 цагт ЭХЯ-нд Солонгосын "Корей газ" корпорацитай "Хийн хангамжийн мастер төлөвлөгөө" боловсруулахаар Санамж бичигт гарын үсэг зурна.

15.00 цагт Дэлхийд алдартай С.Дали ба П.Пикассогийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн талаарх хэвлэлийн бага хурал, нээлтийн ажиллагаа Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

 

16.30 цагт АНУ-ын Mylan компаний элэгний С вирүсийг эмчлэх Ledvir (Ledipasvir/Sofosbuvir) бүтээгдэхүүний Монгол дахь албан ёсны нээлт Шангрила зочид буудалд болно.

18.00 цагт “Корпорейт 2” зочид буудалд АНУ-ын хөрөнгө оруулагчид Монголоос тус улс руу экспорт хийх сонирхолтой байгаа компаниудтай уулзалт хийнэ.

18.30 цагт Туушин зочид буудалд 2010-1015 оны хооронд баригдсан "ШИЛДЭГ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ" шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно.

Холбоотой мэдээ