Тусгаарлагдсан иргэдэд дархлаа дэмжих бүтээгдэхүүн хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-03-19 21:12:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монос групп” тусгаарлалтад байгаа иргэдэд дархлаа дэмжих багц бүтээгдэхүүн хандивлалаа.

Тус компаниийн нийгмийн хариуцлагын хүрээнд хандивласан дээрх багц бүтээгдэхүүнийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн 113 дугаар ангийн дэргэдэх “Онцгой Жаргалант” сувилалд тусгаарлагдсан иргэд болон үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагч нарт хүргүүлээд байна.   

“Жаргалант” сувилалд өнөөдрийн байдлааар 95 иргэн тусгаарлагдаад байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 



Холбоотой мэдээ