Их аварга Хакүхо М.Даваажаргал 2 унаатай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-19 17:39:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Осака хотноо ордондоо үзэгчгүй 12 дахь өдрөө үргэлжилж байгаа мэргэжлийн сумо бөхийн Хару башёд тэргүүлж явсан 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Секиваке Шодайд ёрикири мэхээр унаж тэргүүлэгчийн байрнаас ухарлаа.


Харин 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Комүсүби Эндог уватенаге мэхээр унагаж 10 даваа, 2 унаатай болов. Хару башёгийн ганц Озэки цолтон Такакейшо, энэ өдөр Рюүдэнг /М-5/ цукиотоши мэхээр унаа, даваа адил 6 болов.


Сэкиваке Асанояма өнөөдөр Таканошог ошитаоши мэхээр давж 2 унаа, 10 даваатай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээндээ байгаа бол, Таканошо 3 унаа, 9 даваатай болж ухарлаа. Хару башёгийн 12 дахь өдрийн байдлаар Аойяма /М-13/ Митакэүмиг /М-3/ ошидаши мэхээр давснаар, тэр ганцаараа 11 даваа, нэг унаатай Хаврын башёг тэргүүлж эхэллээ.   


Монгол сумочдоос энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/, Азүмарюү /М-16/ С.Тодбилэг нар өрсөлдөгчдөө өвдөг шороодлоо. Харин Кирибаяама Б.Лхагвасүрэн, Шиманоүмиг ёрикири мэхээр давж, тэд адилхан 6 даваа, 6 унаатай байна.

Холбоотой мэдээ