Урлагийнхан аймгийн Онцгой комисст хандив өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-19 11:57:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын хамт олон “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад зориулж нэг өдрийн цалин буюу 1 сая 900 мянган төгрөг хандивлалаа.

Үүний 900 мянган төгрөгийг аймгийн Онцгой комисст, нэг сая төгрөгийг Нэгдсэн эмнэлэгт Био аюулгүй байдлын кабинет байгуулахад зориулан өгсөн байна.

Аймгийн Хөгжимт драмын театр нь 66 ажилчинтай. Уран бүтээлчдийн мөнгөн тусламжийг байгууллагын дарга Б.Асылбек, дуучин А.Ханат, С.Лайла нар аймгийн Засаг дарга А.Гылымханд гардуулж өглөө.  

Холбоотой мэдээ