Архигүй, хүчирхийлэлгүй орчин бүрдүүлэхийг уриаллаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-03-17 20:56:19

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас “Архигүй орчин", "Хайр өвтгөдөггүй" арга хэмжээг зохион байгуулж эхлээд байна. Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Э.Насанбат өнөөдөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг уг арга хэмжээнд нэгдэж, архигүй, хүчирхийлэлгүй орчин бүрдүүлэхийг уриаллаа.

Одоогоор энэхүү арга хэмжээнд Увс аймгийн Тэс, Түргэн, Өмнөговь сумын ЗДТГ, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгдээд байна.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, архи, тамхи гэх мэт элдэв төрлийн хорт зуршлаас татгалзах, биеийн дархлаагаа сайжруулах, хувь хүний соёл, хүчирхийлэлгүй орчинг бий болгох зорилгоор аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулж буй рхигүй орчин",айр өвтгөдөггүй” арга хэмжээнд ард иргэд та бүхэн идэвхтэй нэгдээрэй.

 

Холбоотой мэдээ