Баян-Өлгийд тусгаарласан иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-17 09:57:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсаас Цагааннуур боомтоор дамжин энэ сарын 14-ний өдөр орж ирсэн манай улсын нэг иргэн өндөр халуурч байсан тул Баян-Өлгий аймгийн Өлгий хотод тусгаарлаад байсан юм.

Тэгвэл тухайн иргэний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан гэж аймгийн Эрүүл мэндийн газраас өнөөдөр мэдээллээ.

Холбоотой мэдээ