Өнгөрсөн 7 хоногт 1.3 сая ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-16 13:23:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт нийт 48 компанийн 1.3 сая  ширхэг хувьцааг 448.606.649.9 төгрөгөөр арилжив.

Энгийн арилжаагаар "Инвескор ББСБ" (INV), "Ард Санхүүгийн Групп" (AARD), АПУ (APU), "Ард Кредит" (ADB), "Ард Даатгал" (AIC)-ын хувьцаа идэвхтэй арилжигдав. 

Хоёрдогч зах зээлийн арилжаанд үнэт цаасны "Инвескор Капитал" (INVC), "Ард Секьюритийс" (MNET), "Ти Ди Би Капитал" (TDB), "Стандарт Инвестмент" (STIN), "Би Ди Сек" (BDSC) компаниуд идэвхтэй оролцлоо. 

3 дугаар сарын 13-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2.736.103.834.024.7 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 18606.08 нэгж болж өмнөх 7 хоногоос 1.31 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


Холбоотой мэдээ