Зургаан цэгт 54 алба хаагч хяналт тавьж ажиллана

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-03-15 23:25:06
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 16-ны өдрийн 07:00 цагт замын хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулан зургаан цэгт 54 алба хаагч орон нутгийн авто замуудаар зорчих тээврийн хэрэгслийн жолооч нарт урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллана.
Хөдөлгөөн нээхтэй холбоотойгоор орон нутаг - Улаанбаатар - орон нутаг чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа. Мөн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдээр нэвтрэх зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “Зорчигчийн асуумжийн хуудас”-аар судалгаа авах тул тухайн хэсгүүдэд хөдөлгөөний ачаалал, хүлээгдэл бий болохыг сануулав.
Холбоотой мэдээ