Постод үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын аюулгүй байдлыг хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-14 14:31:02

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Хяналтын цэгт ажиллаж байгаа алба хаагчдад хамгаалалтын хувцас, хэрэглэл олгожээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд улсын Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор 31 цэгт 38 цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм. Эдгээр алба хаагчдын аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэг чиглэлийг тус Цагдаагийн газрын дарга болон зөвлөлийн гишүүд өгсөн байна. Эл шийдвэрийн дагуу нийт алба хаагчдад хамгаалалтын хувцас хэрэгслийг тараан өгч аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ