Ариутгал халдваргүйжүүлэлтийг ирэх сараас өргөн хүрээтэй хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.mn
2020-03-12 20:10:08

Дорнод /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар манай улсад зөөвөрлөгдөн ирж бүртгэгдсэнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэлтийн хүрээнд дөрөвдүгээр сар гармагц Дорнод аймгийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг өргөн хүрээтэй хийхээр шийдвэрлэлээ.

Гадаад орчны температур нэмэх хэмд шилжмэгц Чойбалсан хот болон бүх сумын төв, суурин газар, томоохон үйлдвэр, худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлтийг ЭМГ, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн төвүүдийн хяналт дор хийхийг сумдын Засаг дарга нарт даалгаад байна. Тиймээс айл өрх, ААН, байгууллагууд одооноос бэлтгэлээ хангахыг зөвлөлөө.

Холбоотой мэдээ