Жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй, өрх толгойлсон эцэгт цалинтай чөлөө олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-03-11 11:32:16

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд 0-12 насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргаад байна.

Бага насны хүүхэдтэй гэр бүлд коронавирусний халдвар тархахаас хамгаалж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу энэ сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй, өрх толгойлсон эцгийг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгохыг ийнхүү уриалсан юм. Энэхүү шийдвэрийг дагаж ажиллахыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад хандаж зөвлөсөн байна.

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн аймгийн Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газар, МХГ, ЗӨСТ, ОБГ-ын албан хаагчдад энэхүү шийдвэр хамаарахгүй аж.

Холбоотой мэдээ