Тээвэрлэж явсан ачаа бараа шатжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-03-10 21:26:01

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн “Хашаатын хөндий” гэдэг газарт иргэн Б-гийн жолоодож явсан “ДА-50” загварын том оврын ачааны автомашины чиргүүл онхолдож, тээвэрлэж явсан бараа шатжээ.

Бөмбөгөр сумаас баруун урд зүгт 35 км-т, Бууцагаан сумаас зүүн урд зүгт 50 км-т болсон тус хэргийн дуудлага 2020.03.09-ний өдрийн 19:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 50 км замыг туулан 20:19 цагт очиж, 31 минут ажиллаж галыг унтраажээ.

Тус автомашин Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд явж байсан аж.

Холбоотой мэдээ