Зорчигчийн вагонд "COVID-19"-ын талаар сэрэмжлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-06 22:33:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ-ийн орон нутгийн галт тэргэнд "Covid-19" халдвар дэгдэлт, тархалтаас хамгаалах, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий аудио бичлэгийг узелээр 2 цаг тутамд зорчигчдод нэвтрүүлж байна. Мөн зорчигчдыг вагонд угтан авахдаа сэрэмжлүүлэг, санамж бүхий хуудас тараан зөвлөгөө өгч байна.

Аяллын үед зорчигчийн вагоныг 2 цаг тутамд, мөн өртөө зөрлөгүүд дээр буюу зорчигч бууж, суух үеэр зориулалтын уусмалаар ариутган халдваргүйжүүлж байна. Хойд чиглэлийн орон нутгийн галт тэрэгний зорчигч тээврийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж байна. 


Тухайлбал, өнөөдөр, 3 дугаар сарын 6-ны өглөөний 06:30 цагт Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн Д.Болдбаатар даргатай 17 вагон бүхий зорчигч тээврийн 12 дугаар цувааны ариутгал халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт тавьж, мэргэжлийн хяналтын газраас халдварт өвчнөөс хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх тухай аудио бичлэг болон 30 ш зөвлөмж хүлээлгэн өгөв. 



Холбоотой мэдээ