Арван настай охин цуглуулсан мөнгөө хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арван настай И.Бямбасүрэн охин Улсын онцгой комисст өөрийн цуглуулсан 200 мянган төгрөгийг гардуулан өглөө. Тэрээр “Монгол билиг оюу” сургуулийн 5 дугаар ангийн сурагч аж.
Шинэ жил, Цагаан сар, төрсөн өдрөөр аав, ээжийнхээ өгсөн мөнгийг цуглуулан ийнхүү хандивлаж байгаагаа И.Бямбасүрэн охин ярьжээ. Нийт Монголынхоо ард иргэд, ахан дүүс, үе тэнгийн найзууддаа шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, бие биедээ байнга тусалж байгаарай хэмээн тэрээр уриаллаа.
Б.Содгэрэл