Бактерийн эсрэг 2160 ширхэг саван хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-03-05 21:45:12

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, "Нано Интернэйшнл" ХХК-ийн Ерөнхий захирал Н.Батбаатар сумын Онцгой комисст 2160 ширхэг бактерийн эсрэг саван хандивлалаа.


Тэрбээр хэлэхдээ, дэлхий дахинд дэгдээд байгаа "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийн ХХК-ийн оруулж ирдэг бактерийн эсрэг Lifebuoy брэндийн хатуу саванг ийнхүү хандивлаж байгаа гэлээ.


Хэрлэн сумын ИТХ-ын ажлын албаны хүсэлтээр ирүүлсэн энэхүү хандивыг тус нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Батзаяа сумын Онцгой комисст өнөөдөр гардуулан өглөө.


"Нано Интернэйшнл" ХХК нь 2007 оноос эхлэн Монголын ахуйн хэрэглээний зах зээлд тэргүүлэгч компаниуд болох Английн алдарт GSK компани, Японы KAO компанийн албан ёсны дистрибьютер болж, өндөр чанартай бүтээгдэхүүнүүдийг Монголдоо нэвтрүүлж, бизнесийн анхны алхмаа тавьжээ. Өнөөдөр дэлхийн 10 гаруй улсын шилдэг 25 гаруй компанитай хамтран ажиллаж, 650 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэн дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоох зорилготой ажиллаж байна. Та Нано интернэйшнл ХХК-ийн болон бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.nanointernational.mn/ хуудсаар зочлон авах боломжтой.

Холбоотой мэдээ