“Супер мягмар гараг”-ийн сунгаанд Байден найм, Трамп 11 муж улсад ялжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /TASS/. “Супер мягмар гараг”-ийн сунгаанд АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден найм, Ерөнхийлөгч Дональд Трамп 11 муж улсад яллаа гэж “Associated Press” мэдээлжээ.
Жо Байден сонгуулийн өмнөх сунгааны шийдвэрлэх энэ өдөр Арканзас, Виржини, Миннесота, Хойд Каролина, Оклахома, Тенниси муж улсад ялсан байна. Харин түүний гол өрсөлдөгч Берни Сандерс Вермонт, Колорадо гэсэн хоёрхон муж улсад ялаад байгаа аж. Байден мөн “Fox News” телевизийн урьдчилсан таамгаар Массачусетс муж улсад ялах төлөвтэй байна.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Алабама, Арканзас, Вермонт, Колорадо, Массачусетс, Оклахома, Хойд Каролина, Теннесси, Техас, Юта болон АНУ-ын хамгийн олон хүн амтай Калифорни муж улсад ялсан байна. Америкийн удирдагч “Twitter” хуудсандаа эдгээр муж улсын оршин суугчдад талархал илэрхийлжээ.
Трампын хувьд “супер мягмар гараг”-ийн сунгаанд ялах нь гарцаагүй байгаа бөгөөд Бүгд Найрамдах намын сунгаанд түүнтэй хүчтэй өрсөлдөх нэр дэвшигч байхгүй байгаа юм.