Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн байна

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2020-03-03 07:26:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2020 оны 3 дугаар сарын 3-ны 8-20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эгь-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 5-10 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ