"Сувилахуйн амьдрал” төв “Зөв” аарцны ундаа хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-03-01 13:52:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сувилахуйн амьдрал” төвийн хамт олон болон жүжигчин М.Баярмагнай нар өнөөдөр /2020.03.01/ "Эх оронч" хандивын аяныг үргэлжлүүлэв.


Тухайлбал, "Сувилахуйн амьдрал” төвийн хамт олон 10 сая төгрөг болон эмч ажилчдын дархлааг дэмжих "Зөв" аарцны ундааг хандив болгосон бол, М.Баярмагнай Япон улсад үйлдвэрлэсэн 10 мянган ширхэг нэг удаагийн бээлий гардуулан өгөв.


Шинэ коронавирусний халдварын эсрэг цаг наргүй ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын алба хаагчдыг дэмжин иргэд, олны танил эрхмүүд, аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ийнхүү сайн дурын хандив өгсөөр байна.



Жүжигчин М.Баярмагнай: “Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх халуун цэгт ажиллаж буй эмнэлгийнхэн, эмч, сувилагч нартаа зориулж, нэг удаагийн 10.000 ширхэг бээлийг хувиасаа бэлэглэж байна. Энэ бээлий Монголд хараахан орж ирээгүй. Монголд минь энэ аюулт халдвар хэзээ ч битгий орж ирээсэй гэж залбирч байна” гэв.

 

Холбоотой мэдээ