Дөрөвдүгээр сарын 27-нд болох үйл явдал

Лавлагаа
ariunbold@montsame.mn
2016-04-27 08:40:21

УИХ-ын чуулган хуралдана.

08.30 цагт Барилгын салбарын компаниуд, банкуудын төлөөллүүдтэй хийх уулзалт ярилцлага БХБЯ-ны хурлын зааланд болно.

09.00 цагт ГХЯ-нд НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд (ДГХБО)-ын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн алба болон ДГХБО-ын Олон улсын судалгааны төв хамтран “ДГХБО-ын 2014-2024 онд хэрэгжүүлэх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах Үндэсний семинар зохион байгуулна.

09.00 цагт Монголын зөгийн аж ахуйн хөгжлийн чиг хандлага, зөгийчдийн орлогыг тогтвортой болгох арга замыг тодорхойлох зорилго бүхий "Ногоон Ирээдүй" Зөгийн аж ахуй эрхлэгчдийн симпозиум Төр Засгийн Үйлчилгээний “Элит” төвийн хурлын танхимд болно. Утас: 99726198

10.00 цагт Нийтийн эрхийг хамгаалах холбооноос Гэр хорооллын дахин төлөвлөлт, Авто худалдааны захуудыг албадан нүүлгэх, НӨАТ-ын асуудлаар нээлттэй форум зохион байгуулна.

10.00 цат "Ард Аюушийн амьдрал, эрх чөлөөний төлөөх тэмцэл" эрдэм шинжилгээний бага хурал Үндэсний түүхийн музейн хурлын танхимд болно.

10.00 цагт Монгол улсын гавьяат багш, доктор/Ph.D/, профессор Нанзадын Цэндийн нэрэмжит “Хүмүүн баялгийн хөгжил” Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан БЗД-ийн Засаг Даргын Тамгын Газрын ёслол хүндэтгэлийн танхимд. эхэлнэ.

10.30 цагт БНСУ-ын Койка, With ТББ, ШУТИС-ын Шим тэжээл судлалын төв, НЭМГ хамтран хэрэгжүүлсэн Халдварын бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэнд, шим тэжэээлийн боловсрол олгох төслийн хаалтын арга хэмжээ Хангарди ордоны 14 давхарт болно.

11.00 цагт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг"-ийн нээлтийн ажиллагаа Чингисийн талбайд болно. Утас: 88093607

11.00 цагт Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний 12 агентлаг, байгууллагын 400 гаруй ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулж буй Хууль зүйн яамны нэрэмжит спортын тэмцээний нээлт "Буянт-Ухаа" спортын ордонд болно.

11.00 цагт Уул уурхайн сайд Р.Жигжид Уул уурхайн яамны хурлын танхимд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.40 цагт Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн барилгын шав тавих ёслол болно. Утас: 88084815

13.00 цагт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөг "Трансвест Монголиа" ХХК-ны байранд болно. Утас: 99666818

14.00 цагт Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг Монгол Улсын хэмжээнд өргөжүүлж, хөгжүүлэх, энэ үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулсан өдөрлөг “Жанжин” клубд болно. Утас: 99928785

14.00 цагт Монголын төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, түүхч, манжич Лхамсүрэнгийн Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан бүтээсэн “Их түүхийн мэргэн түшмэл" баримтат киноны нээлт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхрын хурлын зааланд болно.

15.00 цагт Монгол улсын 2015 оны “ТОП-100” аж ахуйн нэгжид өргөмжлөл гардуулах арга хэмжээ Төрийн ордны ёслол хүндэтгэлийн "Өргөө" цогцолборт болно.

Холбоотой мэдээ