Ирэх сард товлосон байсан үйл ажиллагаануудыг цуцалжээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-02-27 14:15:01

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт гуравдугаар сард зохион байгуулахаар товлосон байсан "Шинийн арван тавны буян хураах өдөр", "Биндэръяа хөх нуурын цом" спорт загасчлалын тэмцээнийг цуцалжээ. 

Улсын онцгой комиссын шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал, Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжийг тус тус үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна. Мөн өвлийн дотоодын аялалтай холбогдуулан Баянхонгор аймгийн аялал жуулчлалын нөөц газрууд руу гуравдугаар сарын 03-ныг хүртэлх хугацаанд аялахгүй байхыг аймгийн ЗДТГ-аас анхааруулав.

Холбоотой мэдээ