Эргүүл хяналтад 1000 гаруй алба хаагч ажиллаж байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-02-27 14:12:28
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг, сумын төв рүү орох, гарах автомашины хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг гуравдугаар сарын гуравны 08.00 цаг хүртэл сунгажээ.
Баянхонгор аймгийн Онцгой комиссын зургадугаар хуралдаанаар тус шийдвэрийг гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар аймгийн төв болон сумдад нийт 166 хяналтын цэг ажиллаж байна. Ийнхүү байнгын болон явуулын эргүүл хяналтад нийт 1000 гаруй алба хаагч 24 цагаар тасралтгүй үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Мөн хугацаанд нотломж байхгүй ямар ч тээврийн хэрэгсэл, автомашин, иргэнийг нэвтрүүлэхгүй ба аймгаас аймагт зорчих бол Улсын онцгой комиссын, аймгаас сум, сумаас аймагт зорчих бол аймгийн Онцгой комиссын, сумаас баг, багаас сумдад зорчих бол сумын Онцгой комиссын шийдвэр, зөвшөөрлөөр нэвтрэх юм байна. Тодруулбал, доорх гурван шалтгаан бүхий иргэдийг хязгаарлалтын бүсэд нэвтрүүлнэ гэв. Үүнд:
-Зайлшгүй эмнэлэгт үзүүлэх эрх бүхий байгууллагын А13 бичиг, бусад нотлох баримт /Ерөнхий эмчийн гарын үсэг бүхий/ энд багийн эмч, эмчийн тодорхойлолт хамаарахгүй, онцгой комиссын зөвшөөрөлтэй,
-Хүн нас барсан нотломж, гэрчилгээтэй, онцгой комиссын зөвшөөрөлтэй,
-Албан томилолт, зайлшгүй албаны ажлын нотломжтой хүн онцгой комиссын зөвшөөрөлтэй бол заавал удирдах албан тушаалтанд мэдэгдэж постоор нэвтрүүлэх юм байна.
Холбоотой мэдээ