244 иргэн зөвшөөрөл авч нэвтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-02-27 09:10:49

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 13-р хуралдаан боллоо.

Энэ үеэр Онцгой комиссын дарга Л.Ганболд хяналтын постын үйл ажиллагааны мэдээллийг танилцуулав. Тус аймгийн хэмжээнд зорчих хөдөлгөөнийг хязгаарласнаас хойш эрүүл мэндийн шалтгаанаар 122, албан томилолтоор 60, ар гэрийн гачигдлаар 45, хувийн ажлаар 27 нийт 244 иргэн зөвшөөрөл авч нэвтэрсэн байна. Албан томилолтоор явна гэсэн зөвшөөрөл авсан иргэдийн томилолт удирдамжийг шалгаж аймгийн Онцгой комисст танилцуулах үүргийг аймгийн ЗДТГ-ын дарга Х.Ган-Очирт Онцгой комиссын дарга Л.Ганболд өглөө. Мөн зорчих хөдөлгөөнийг хязгаарласнаас хойш Мөрөн сумын хэмжээнд өнөөдрийг хүртэл хязгаарлалт зөрчсөн 15 тохиолдол бүртгэгдсэн байна.

Аймгийн Цагдаагийн газраас 3 зөрчилд арга хэмжээ авсан бусад нь тодорхойгүй байгаа учраас ямар арга хэмжээ авч байгааг дараагийн хуралдаан дээр танилцуулах үүргийг ЦГ-ын дарга Цагдаагийн дэд хурандаа Д.Дашнямд өгч  байлаа.

Холбоотой мэдээ