Францын компани Австралид шумбагч хөлөг онгоцууд нийлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-26 12:35:00

МОСКВА. /RIA Novosti/. Шумбагч хөлөг онгоц нийлүүлэх тендерт Францын компани ялсан тухай Австралийн Ерөнхий сайд Малькольм Тернбулл мэдэгдсэнийг Франс Пресс агентлаг уламжиллаа.

Австралийн шумбагч онгоцууд нийлүүлэх төсөл нь нийт 39 тэрбум долларын өртөгтэй бөгөөд Францын “DCNS” компани уг төслийг хэрэгжүүлэх юм.

Австралид шинэ үеийн шумбагч онгоц нийлүүлэх тендерт Францын компани Япон болон Германы өрсөлдөгчдөө ялсан тухай Австралийн хэвлэлүүд өмнө нь мэдээлж байв. Францын компани Австралид нийлүүлэх шинэ шумбагч онгоцуудыг цөмийн бус хөдөлгүүр бүхий "Барракуда" ангиллын шумбагч онгоцны загвараар үйлдвэрлэж магадгүй гэж таамаглаж байна.

Австрали улс нийт 12 шинэ шумбагч хөлөг онгоц худалдаж авахаар төлөвлөжээ.

Д.Жаргал

П

Холбоотой мэдээ