БНХАУ АНУ-ын 700 орчим бараа бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-02-18 14:00:18

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ АНУ-ын 696 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөхөөр болсон байна.


Хятадын компаниудын холбогдох өргөдлийг тус улсын Төрийн зөвлөлийн дэргэдэх Гаалийн тарифын хороо гуравдугаар сарын 2-ны өдрөөс хүлээн авж эхэлнэ.


Тус байгууллагын мэдээлэлд дурдсанаар, ийм зөвшөөрөл нэг жилийн хугацаанд хүчинтэй байх ажээ. 696 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний жагсаалтад гахайн мах, үхрийн мах, шар буурцаг, байгалийн шингэрүүлсэн хий, нефть зэрэг бүтээгдэхүүн орсон байна.

Холбоотой мэдээ