Өвөлжилт хүндэрсэн сумдад өвс үнэгүй олголоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-02-15 13:23:44

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан  Шуурхай бүлэг Хөвсгөл аймагт ажиллаж байна. Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн долдугаар хуралдаан болж өвөлжилтийн байдал хүндэрсэн сумдын нөхцөл байдлыг аймгийн Засаг дарга Л.Ганболд танилцуулж зарим  шаардлагатай арга хэмжээ авах саналыг  Шадар сайдад уламжлав.

Улсын Онцгой комиссоос энэ үеэр 600 тонн өвсийг үнэ төлбөргүй, 430 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй олгохоор боллоо. Аймгийн Жаргалант, Шинэ-Идэр, Галт, Төмөрбулаг, Цэцэрлэг, Тариалан, Их-Уул зэрэг суманд цас их орж дагтаршиж мөстөн, хүйтний эрч буурахгүй байгаа тул өвөлжилт хүндэрч  малын хорогдол нэмэгдсээр байна.

 

Холбоотой мэдээ