Малчдын нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-12 18:45:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчдын нийгмийн даатгалын хамралтыг өргөжүүлэх төсөл энэ оны 2 дугаар сараас хэрэгжиж эхэлж байна. Энэ талаар төслийг хамтран хэрэгжүүлэгч ХНХЯ, НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллагаас өнөөдөр ХНХЯ-ны байранд мэдээллээ. 

Төсөл нь малчдын бизнес санаачилга болон хоршоодын үйл ажиллагааг дэмжих юм гэдгийг ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр онцлов. Тодруулбал, дээрх дэмжлэгийн замаар малчдыг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулах, уг хамралтыг нэмэгдүүлэх, улмаар байгалийн гамшиг, цочрол байдалд малчин өрхийг бэлэн байх байдлыг ханган амьдралын чанарыг сайжруулах, ингэснээр хөдөө, орон нутгийн хүн амын нийгмийн хамгааллын үйлчилгээг нэмэгдүүлэх боломжтойг тэрээр хэлж байна. 

Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хамтран хэрэгжүүлэх "Малчдын нийгмийн даатгалын хамралтыг өргөжүүлж, цочролд бэлэн байх байдлыг нэмэгдүүлэх нь" төсөл 1.9 сая ам.долларын санхүүжилттэй, 24 сар буюу 2022 оны нэгдүгээр сар хүртэл хэрэгжих юм. 


Малчид нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй байгаа нийгмийн (институцийн) болон зан үйлтэй холбоотой шалтгааныг гарган ирж тулгарч буй бэрхшээлийг даван туулахад чиглэсэн шинэ санаа, үйл ажиллагааг явуулах юм.


Төслийн хүрээнд эхний ээлжинд малчдын зан үйлийн судалгааг хийх аж. "Ингэснээр малчид нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй байгаа нийгмийн (институцийн) болон зан үйлтэй холбоотой шалтгааныг гаргаж ирж тулгарч буй бэрхшээлийг даван туулахад чиглэсэн шинэ санаа, үйл ажиллагааг явуулах юм" гэдгийг НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа мэдэгдлээ.



Малчдын цочролд бэлэн байх байдлыг нэмэгдүүлэх, хариу үзүүлэх нийгмийн хамгааллын үйл ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн сангийн өмнө нь хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд тулгуурлан туршилтаар Завхан аймагт хэрэгжүүлж эхэлнэ. 


Төсөлд Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO), НҮБ-ын Хүн амын сан (UNFRA), мөн Хүүхдийн сан (UNICEF) зэрэг олон улсын байгууллагууд хамтран оролцох юм. Тухайлбал, НҮБ-ын Хүн амын сан аймгуудын Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, төвүүдтэй хамтран "Насан туршийн боловсол" төвүүдээр дамжуулан малчдад амьдрах ухааны сургалт зохион байгуулж, бизнес эрхлэлт, хоршоодын зохион байгуулалтын талаар мөн сургах, хоршоодын үйл ажиллагааг дэмжих зэргээр өөр өөрийн шугмаар оролцох аж. 

Малчдын цочролд бэлэн байх байдлыг нэмэгдүүлэх, хариу үзүүлэх нийгмийн хамгааллын үйл ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн сангийн өмнө нь хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд тулгуурлан туршилтаар Завхан аймагт жишээ нь, хэрэгжүүлж эхлэх юм байна. 

Б.Болд

Гэрэлзургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ