Увс аймгийн ихэнх нутгаар цас орж шуурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-02-12 18:08:28

Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө аймгийн ихэнх нутгаар цас орж, цасны зузаан эрс нэмэгдсэн байна. Хамгийн их нь Түргэн суманд 14 см цас орж, нийт цасны зузаан 25 см-т хүрчээ. Мөн Улаангом суманд 12 см цас орж, нийт цасны зузаан 23 см, Хяргас суманд 7 см цас орж, нийт цасны зузаан 26 см-т хүрсэн байна. Харин бусад суманд 0-5 см цас оржээ. 

“Өндөрхангай, Наранбулаг, Өмнөговь, Завхан, Зүүнхангай, Өлгий суманд цас ороогүй. Гэхдээ өнөө оройдоо Өндөрхангай, Зүүнхангай суманд цастай. Цас өчигдөр орой орон нутгийн 20-22 цагийн орчимд ороод түр зогсож, өглөөний 5-6 цагийн үед үргэлжлэн орсон хэмээн” аймгийн УСУОШТ-ийн сенотик инженер Э.Сувдаа хэллээ.


 

Холбоотой мэдээ