ХАБ, эрүүл ахуйн удирдлагын Олон улсын стандартыг нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-02-11 13:48:32
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой байдлын газраас 2020 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын Олон улсын  стандартыг хэрэгжүүлэх зорилгоор “Ёвро Азиа сертф” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.  

Хамтын ажиллагааны хүрээнд ОБГ-ын үйл ажиллагааны менежментийн шинэ тогтолцоог бий болгож, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг хэрэглэгчийн шаардлагад нийцүүлж, сайжруулах зорилгоор “ISO-9001”, алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог хангах зорилгоор “ISO-45001” стандартыг тус тус нэвтрүүлэх ажээ.

Гэрээнд тус стандартыг нэвтрүүлэхэд хамтран туршлага солилцох уулзалт, хурал зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр хамтарч ажиллах асуудлуудыг тусгасан байна.

Холбоотой мэдээ