НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-10 09:49:05
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс 912 мянган иргэний НӨАТ-ын буцаан олгох урамшууллын 142 тэрбум төгрөг иргэдийн дансанд орж эхэллээ. 


Татварын багц хуулийг шинэчилсэнтэй холбоотой цаашид НӨАТ-ын буцаан олгох урамшууллыг улирал бүр олгох бөгөөд 2020 оны 1 дүгээр улирлын буцаан олгох урамшууллыг 4 дүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөснийг өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн юм. 


2016 оноос татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээний НӨАТ-ын 20 хүртэлх хувийг буцаан олгох, сугалааны тохирлоор урамшуулал олгодог болсон. 2016 онд НӨАТ-ын системд 595 мянган хүн бүртгүүлж байсан бол одоо идэвхтэй хэрэглэгчийн тоо 1.1 саяд хүрээд буй.



Холбоотой мэдээ