Азийн ширээний теннисний холбооны бэлгийг "Нийслэл" клубт олгохоор болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-02-05 13:19:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн ширээний теннисний холбоо /АШТХ/-ноос Монголын ширээний теннисний холбоо /МШТХ/-нд 14 ширээ өгснийг энэ оны есдүгээр сард албан ёсоор нээх "Нийслэл" клубт бэлэглэхээр болжээ.


Улаанбаатар хотод зохион байгуулсан Ази тивийн ѳсвѳр нас, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг дээрх 14 ширээ болон зориулалтын шал, хаалтыг ашиглаж хийсэн байна. Хамгийн сүүлийн үеийн энэхүү шинэ ширээг МШТХ-ноос "Нийслэл" клубийн үйл ажиллагааг дэмжиж ѳгсѳнд клубийн хамт олон талархал илэрхийлсэн байна.


“Ширээний теннисний "Оч" клубийг үүсгэн бий болгосон МШТХ-ны хүндэт ерѳнхийлѳгч О.Чулуунбат агсан нийслэлд ширээний теннисний клуб олноор байгуулагдахыг хүссэн, дэмжих л байсан. Өнөөдөр теннис сонирхогч та бүхэнд ийм клуб бий болж буйг танилцуулж байна. Энэ оны есдүгээр сард клубийг албан ёсоор нээх болно" гэж уг клубийг үүсгэн байгуулагч, МШТХ-ны ерѳнхий нарийн бичгийн даргаар сүүлийн 10-аад жил ажилласан Ч.Амарсанаа онцлон хэллээ.


Ийнхүү МШТХ анх удаа шинээр бий болж буй клубийн үйл ажиллагааг дэмжиж бүх ширээ, хаалт, шалыг бэлэглэж байна. Тус клубийн багшаар Монгол Улсын хоёр удаагийн аварга Г.Жаргалсайхан ажиллахаар болжээ.

Холбоотой мэдээ