Улсын хэмжээнд 11.9 сая төл хүлээн аваад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dotood_editor@montsame.mn
2016-04-23 14:52:42

Өчигдрийн байдлаар мал төллөлт ид явагдаж, нийт эх малын 50.3 хувь буюу 12.1 сая эх мал төллөж, 11.9 сая төл хүлээн аваад байна гэж ХХААЯ-наас мэдээллээ.

Төлийн тоо өмнөх 7 хоногоос 1.9 саяар нэмэгдсэн байна. Үүнээс 34.2 мянган ботго, 103.2 мянган унага, 309.9 мянган тугал, 6.2 сая хурга, 5.2 сая ишиг бойжиж, төл бойжилт 92.7 хувьтай.

Нийт малын хорогдол 931.4 мянга болж өмнөх 7 хоногоос 27.0 мянгаар нэмэгджээ. Үүнээс тэмээ 325, адуу 34.2 мянга, үхэр 90.5 мянга, хонь 334.6 мянга, ямаа 471.7 мянга буюу оны эхний нийт малын 1.7 хувийг эзэлж байгаа аж.

Хамгийн их хорогдолтой аймагт Сүхбаатар, Увс, Архангай, Завхан, Баянхонгор орж байна. Энэ нь оны эхний нийт малын 2.3-5.4 хувийг эзэлж байна.

Б.Туул

 

 

Холбоотой мэдээ