Эквадорт 602 хүн амиа алдаж, 130 хүн сураггүй байна

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-04-23 14:33:54

КИТО. /NHK/. Эквадорт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 600 давсан бол 130 хүн одоо болтол сураггүй хэвээр байна.

Эквадорын Засгийн газрын мэдээлснээр, 602 хүн амиа алдаж, 12500 хүн гэмтэж бэртжээ.

Сураггүй болсон 130 хүнийг аврах багынхан хайж байгаа бөгөөд тэднийг нурангад дарагдаж, гацсан байх гэж таамаглаж байна.

Гэвч үе үе газар хөдлөлтийн чичэргээ мэдрэгдсээр байгаа нь аврах багынхны ажилд саад учруулж байна. Өнгөрсөн бямба гарагт болсон хүчтэй газар хөдлөлтөөс хойш 700 гаруй удаа чичэргээ үүсчээ.

Эквадорын Засгийн газар гамшигт өртөөд байгаа хүмүүст тусламж үзүүлэх санхүүжилтийг зохицуулахаар ажиллаж байгаа бөгөөд Дэлхийн банкнаас тус улсад 150 сая долларын зээл олгохоор болжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ