Коронавирусний үр дүнтэй вакциныг гарган авахад хамгийн багадаа гурван сар шаардлагатай

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2020-01-31 11:22:51

ХАНЖОУ. /Xinhua/. 2019-nCoV” коронавирусний вакциныг гарган авахад хамгийн багадаа гурван сарын хугацаа шаардлагатай гэж БНХАУ-ын өвчний тархалт судлаач, нэрт эрдэмтэн Ли Ланьжуань “Xinhua” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.


“Бид одоогийн байдлаар уг вирусний таван омгийг тусгаарласнаас хоёр нь вакцин гарган авахад маш тохиромжтой байсан” гэж Ли Ланьжуань мэдээлжээ. БНХАУ-д пүрэв гарагийн оройны байдлаар коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны 9692 тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас нас барсан хүний тоо 213 хүрсэн байна.


“Манай улсад коронавирусний халдварын тохиолдлын тоо одоогоор дээд цэгтээ хүрч байна. Урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр цаашид бүртгэгдэх тохиолдлын тоо ихээхэн буурна” гэж Инженерчлэлийн академийн эрдэмтэн, Халдварт өвчний судалгаа, эмчилгээний төв лабораторын дарга Ли Ланьжуань хэлжээ. 

Холбоотой мэдээ