Төрийн албанд 17 сул ажлын байр зарлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-22 16:01:55

Хөвсгөл аймагт төрийн албаны мэргэжлийн шалгалтыг 5 сарын 5-нд авах бөгөөд 10 дэс түшмэл, 7 туслах түшмэл  нийт 17 ажлын байр зарлагджээ.

Ажлын байрны тухай дэлгэрэнгүй мэдээллийг төрийн албаны болон төрийн албаны салбар зөвлөлийн цахим хуудсанд нээлттэй зарлажээ. Ажлын байрыг нөөцөд 10 хоног нээлттэй зарласан боловч нөөцөөс хангагдаагүй тул ийнхүү иргэдэд нээлттэй зарлажээ. Шалгалтын бүртгэл 5 сарын 2,3-нд явагдаж шалгалтыг цахимаар авах ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа  


 

Холбоотой мэдээ