“Apple” ажилтнуудынхаа БНХАУ-д хийх аяллыг хязгаарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-29 10:55:35

НЬЮ-ЙОРК. /CNBC/. 2019-nCoV” шинэ коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин дэгдсэнтэй холбоотойгоор “Apple” компани ажилтнуудынхаа БНХАУ-д хийх бизнесийн аяллуудыг хязгаарлажээ. Энэ тухай “Apple” компанийн тэргүүн Тим Кук мэдэгдсэн байна. 


“Ажилтнуудынхаа Хятад руу хийх аялалыг бид хязгаарласан. Бид одоогоор Ухань хотод байрлаж буй ажилтнуудаа эмийн бүтээгдэхүүн бусад шаардлагатай зүйлсээр хангаж байгаа" хэмээн тэрбээр мэдэгджээ.


Түүнчлэн түүний ярьж байгаагаар, БНХАУ дахь “Apple” компанийн нэг салбар 2 дугаар сарын 10 хүртэл үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа аж. “Apple” компанийн зарим түнш энэ жишгийг даган, жижиглэн худалдааны дэлгүүрүүдээ түр хугацаагаар хаасан байна. 

Холбоотой мэдээ