Хэнтий аймгаас 3531 азтан тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-01-28 17:55:34

Хэнтий /МОНЦАМЭ/ 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд худалдан авалт хийж, и-баримтаа цахим системд бүртгүүлсэн иргэдээс Хэнтий аймгийн хувьд нийт 3531 азтан тодорчээ.

Үүнээс, нэг сая  төгрөгийн азтан 43 иргэн, 5 сая төгрөгийн азтан хоёр иргэн, 10 сая төгрөгийн азтанаар нэг иргэн тодорсон байна.

Иргэн та www.ebarimt.mn сайт болон гар утасны аппликейшнд нэвтрэх код, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаараасаа 131313 дугаарт “?” мессежээр илгээж, нэвтрэх нэр болон нууц кодоо шинээр авах боломжтой юм.

Хэрэв бүртгэлтэй гар утасны дугаараа сольсон бол бүртгэлтэй и-мэйл хаягаараа сэргээж авах хэрэгтэй. Гар утас, и-мэйл хаягаар авах боломжгүй бол Татварын хэлтэс дээр бичиг баримттайгаа ирж нууц үг, нэвтрэх кодоо аваарай.

Татвар төлөгч иргэд Татварын албаны 1800-1288 дугаарт залгах, www.ebarimt.mn цахим сайтад хандаж сонирхсон мэдээллээ авах, мөн Татварын албаны www.mta.mn цахим сайтын “Татварын боловсрол” цэсний “Асуулт хариултын сан”-гаас татварын хууль тогтоомж болон и-баримттай холбоотой мэдээллийг авах, мөн “Хэнтий аймгийн Татварын хэлтэс” гэсэн  фэйсбүүк хаягаар орж цаг үеийн мэдээ, мэдээллүүдийг шуурхай авах боломжтой хэмээн тус хэлтсээс мэдээллээ.

 

Холбоотой мэдээ