Японд “Уханий” хатгалгааг халдварт өвчний жагсаалтад оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-01-28 12:21:18

ТОКИО. /TASS/. Японы Засгийн газар БНХАУ-д илэрсэн уушгины шинэ хэлбэрийн хатгалгааг халдварт өвчний албан ёсны жагсаалтад оруулах шийдвэрийг мягмар гарагт гаргажээ.


Уушгины шинэ хэлбэрийн хатгалгаа үүсгэгч вирусийг бүртгэлжүүлснээр хуульд заасны дагуу уг өвчний онош тогтоогдсон өвчтөнүүдийг албадан эмнэлэгт хэвтүүлэх боломжтой болно. Үүнээс гадна, хувийн болон төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлах, халдваргүйжүүлэлт  ариутгал хийх, үүнд төсвөөс хөрөнгө мөнгө гаргах боломжтой болдог байна.


Шинэ арга хэмжээ нь өвчний халдвар цаашид тархахаас урьдчилан сэргийлэхэд тусална гэж Японы Ерөнхий сайд Абэ Шинзо хэлжээ. Одоогийн байдлаар тус улсад уушгины шинэ хэлбэрийн хатгалгаа үүсгэгч коронавирусний халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдээд байгаа юм.


Холбоотой мэдээ