“Боловсролын шинэчлэлийн төсөл”-д 11 сургууль шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-22 14:13:46

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас зарласан Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Боловсролын шинэчлэлийн төсөл”-д төсөл бичсэн Өмнөговь аймгийн 11 сургуулийн төсөл шалгарсан байна.

Тус ажлын хүрээнд улсын хэмжээнд 427 сургуулийн 450 төсөл шалгарч 2-3 мянган долларын тэтгэлэг хүлээн авах аж. Төсөл нь шалгарсан сургуулиудын захирал нар тэтгэлэгээ гардахаар Улаанбаатар хотыг зорьжээ.

Боловсролын чанарын шинэчлэлийг сайжруулахад сургууль бүр жигд оролцоход нь туслахаар энэхүү тэтгэлэг хоёр үе шаттай хэрэгжиж байгаа юм байна. Нэгдүгээр шатанд нь Өмнөговь аймгийн 7 сургууль шалгаран хамрагджээ. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой төсөл юм. Эхний шатнаас дэмжлэг авсан сургуулиудад тодорхой үр дүн гараад байгаа аж.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

 

Холбоотой мэдээ