Мөсний баяраар Мотоспортын үзүүлэх тоглолт болно

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-01-25 23:27:44

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Мөсний баяр" ирэх 3 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд 20 дахь жилдээ болно.

Энэ жил өмнөх жилүүдээс онцлог олон үйл ажиллагаа төлөвлөсөн байна. Тухайлбал Монголын Мотоспортын холбооноос үзүүлэх тоглолтыг мөсөн дээр хийх бөгөөд гадаад, дотоодын жуулчид,  иргэдийн дунд олон сонирхолтой уралдаан тэмцээн болно. Мөсний баярын ерөнхий зохион байгуулагчаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, ивээн тэтгэгч хамтрагч байгууллагаар Байгаль орчин аялал жуулчлалын яам ажиллаж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ