Дорноговьд үлэг гүрвэлийн үзэсгэлэн нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-01-23 14:45:18

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Музей, сургалт, судалгааны төвд Байгалийн түүхийн музейн 20 гаруй ховор, үнэт үзмэрүүдээс бүрдсэн "Дунд төрмөлийн эрин" үзэсгэлэн нэгдүгээр сарын 20-нд нээлтээ хийлээ.

Ная гаруй сая жилийн өмнө амьдарч байсан өндөг хулгайлагч үлэг гүрвэл Овираптор, эвэрт үлэг гүрвэл протоцератопс, пахицефалозаврын толгойн яс, вилоцираптор, пситтакозавр, алиорамус ремотус зэрэг эртний амьтдын ховор олдворыг багтаасан үзэсгэлэн нэг сарын хугацаанд үргэлжилнэ.

Эл үзэсгэлэнг иргэдээс гадна аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ээлжээр цаг товлон ирж үзэж байгаа аж.

"Дунд төрмөлийн эрин" үзэсгэлэнг Байгалийн түүхийн музейн Үзмэр, үзэсгэлэнгийн хэлтсийн дарга Н.Жавзмаа мэргэжилтнүүдийн хамт дэглэжээ.

Дорноговьд эртний аварга сүүн тэжээлтэн, загас, яст мэлхий, үлэг гүрвэл зэрэг сээр нуруутан амьтдын тухай сонирхолтой үзмэр хийгээд байгалийн зүй тогтлын хуулиар тэдгээр амьтан мөхөж, сэхэж явсаар эрт галавын үеийг гүйцээсэн тухай ул мөр, нотлох баримт бүхий үлэг гүрвэлийн яс бий. 

Холбоотой мэдээ