“Тоонот”-ынхон цомгийн баяраа тэмдэглэнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-22 18:01:13
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тоонот” студийн уран бүтээлчид энэ сард гаргасан "Тоонот volume 2" цомгийнхоо баярыг ирэх баасан гарагт "iLoft" клубт тэмдэглэхээр болсноо өнөөдөр мэдээллээ. 


Тус студи хөгжмийн найруулагч, дууны инженер Э.Дэлгэрмөрөн, продюсер, реппер Desant буюу Г.Батболд, дуучин Jason (Б.Баяржавхлан), реппер OZ-trip (Э.Золбоо), Bilgang (Э.Билгүүн) нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээл туурвиж байна. Тус студиэр овоглож буй уран бүтээлчид хамтран “Toonot volume 1” нэртэй цомог гаргаснаа өнгөрсөн оны зургадугаар сард танилцуулсан. Тэгвэл тэд үргэлжлүүлэн “Toonot volume 2” цомгоо гаргажээ. Цомогт тус студийн уран бүтээлчдийнхээс гадна реппер B.A.T, дуучин Б.Маралжингоо, регги дуучин Ratabuzz нартай хамтарсан дуу багтжээ.

Холбоотой мэдээ