Аймгийн ҮЭ-ийн холбооны Залуучуудын хороо 3 төрөлт спортын тэмцээн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-01-21 10:33:08

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх Залуучуудын хорооноос санаачлан “Хөдөлмөрчин залуучуудын эв нэгдэл” 3 төрөлт спортын үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус тэмцээн “Бие биенээ хайрлая” уриан дор энэ сарын 18,19-ний өдөр аймгийн Спортын ордонд болов. 

Тэмцээнд зөвхөн үйлдвэрчний эвлэлийн хороотой гишүүн байгууллагын ажилчид оролцсон аж. Гар бөмбөг, ширээний теннис, дартс гэсэн гурван төрлөөр зохион байгуулсан бөгөөд  нийт 17 байгууллагын 39 хүртэлх насны 200 орчим тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорьжээ. Тэмцээний төрөл тус бүрээр шилдгүүдийг тодруулсан байна.
Гар бөмбөгийн тэмцээнд:
I - “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн баг тамирчид
II - “Дархан Ус суваг” ХК-ийн баг тамирчид
III - “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн баг тамирчид 
Теннисийн төрөлд: 
I - “Дарханы Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн баг тамирчид
II - “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн баг тамирчид
III - “Дархан Ус суваг” ХК-ийн баг тамирчид 
“Дартс”-ийн тэмцээнд:
I - “Дарханы Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн баг тамирчид
II - 16-р сургуулийн баг тамирчид
III - “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар”-ын баг тамирчид тэргүүл
жээ.

Холбоотой мэдээ