Цагдаагийн алба хаагчдын ес зүй, сахилгыг дээшлүүлж ажиллана

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-01-20 21:25:21

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдын гаргасан сахилга, ёс зүйн зөрчлийг урд оны мөн үетэй харьцуулахад зөрчил болон холбогдсон алба хаагчдын тоо өсч, нийт бие бүрэлдэхүүний 23,7 хувийг эзэлж байна.

Тэр дундаа сахилга, ёс зүйн зөрчил гаргасан алба хаагчдын 81 хувь нь офицер, 19 хувь нь ахлагч байгаа аж. Иймээс аймгийн Цагдаагийн газраас алба хаагчдыг сахилга, ёс зүйн зөрчил цаашид гаргуулахгүй байх тал дээр удирдлагууд нь онцгой анхаарч ажиллаж байна. Тухайлбал, алба хаагчид согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь шуурхай хэрэгжүүлэх, хамт олонч, эвсэг уур амьсгал бүрдүүлэх, нийтийг хамарсан арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцох, офицер алба хаагчдын манлайллыг сайжруулах зэрэг ажлыг санаачлан хийж хэрэгжүүлэхээр болжээ.

Холбоотой мэдээ