Кремлийн сүлд модоор Ялалтын баярын бэлэг дурсгалуудыг хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-01-17 14:27:11

МОСКВА. /RIA Novosti/. Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан бэлэг дурсгалын зүйлүүдийг Кремлийн шинэ жилийн сүлд модоор хийнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Елена Крылова мэдээлжээ.


Энэ жилийн гол гацуур модоор 90 настай, 6 метр өргөн, 25 метр өндөр гацуурыг Москвагийн ойролцоох Бородино ойн аж ахуйгаас сонгож, бэлдсэн байна. Нийтдээ 12 гацуур дундаас 25 метрээс өндөргүй, 120 жилээс урт наслаагүй байх шаардлагад нийцүүлэн нэгийг нь сонгосон гэнэ.


Кремлийн сүлд модны чимэглэлийг баасан гарагт шилжих шөнө буулгаж дуусжээ. 

Холбоотой мэдээ